МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАГ, БҮРЭЛДЭХҮҮН ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

0

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн /ТАЗ/ дарга Б.Цогоо, ТАЗ-ийн орон тооны гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба, гишүүн Б.Нэргүй зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг “Төрийн үйлчилгээ-Ололт, туршлага” сэдэвт сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдөр Орхон аймагт ирлээ.

15577496_1004709272968191_320247952_nТөрийн албаны зөвлөлийн дарга, тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, доктор Б.Цогоо сургалтын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл “Төрийн албаны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, Төрийн албаны стандартыг амьдралд хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. 48 салбар зөвлөлтэй. Үүний 13 нь Төрийн захиргааны төв байгуулагад 12 нь яамдад, 22 нь аймаг, нийслэлд байна. Үүний нэг нь Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл юм. Энэ салбар зөвлөл үйл ажиллагаагаараа сүүлийн гурван жилд улсдаа эхний байруудад орж байсныг онцлон дурдъя” гэсэн юм.

15577836_1004709176301534_938182323_nМонгол Улсад төрийн 185 мянган төрийн албан хаагч ажилладаг бөгөөд үүний 67.3 хувь нь эрэгтэй, 32.7 хувь нь эмэгтэйчүүд, нийт ажиллагсдын 44.6 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Орхон аймагт төрийн 92 байгууллагад 4693 албан хаагч ажиллаж байна.

ОРХОН АЙМАГ НЬ ИРЭЭДҮЙД “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН НИЙСЛЭЛ” БОЛОХ УЧИРТАЙ

Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг “Төрийн албаны шинэчлэлийн талаар” мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлд дурдсанаар, “Орхон аймаг нь ирээдүйд Монгол Улсын “Эдийн засгийн нийслэл болох ёстой” гэсэн санааг дэвшүүлж агаарын бохирдлыг бууруулахад бодлого, шийдвэрээ чиглүүлж буй Орхон аймгийн орон нутгийн удирдлагуудад талархаж байна” гэлээ. Мөн “Төрийн алба алдаагүй бодлоготой байх ёстой”. Үүний хүрээнд “Аюулгүй бодлого”, “Чадварлаг ажилтан”, “Айдасгүй иргэд”, “Амьдралын баталгаа” –г хангах гэсэн зарчмыг баримтлах нь чухал гэлээ. Төрийн алба нь улс төрөөс ангид, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж байж иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигалгүй, хүртээмжтэй хүргэх боломжтой юм. Иймд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг өрсөлдөөний журмаар явуулж шалгалт авахын зэрэгцээ томилогдсон албан тушаалтан иргэдэд хүртээмжтэй ажиллаж байгааг хянах нь чухал гэдгийг онцоллоо.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШИЙДВЭР БҮР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧИГЛЭГДЭХ ЁСТОЙ

Сургалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, “Үндэсний аюулгүй байдал, түүний асуудлууд” сэдвээр илтгэл тавьлаа. Төрийн албанд томилогдсон хүн бүр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэйг онцоллоо. Иймд холбогдох хууль, дүрэм, журмыг судалж баримталж буй бодлого, гаргаж буй шийдвэр, захирамжиндаа хуулийн заалтаас иш татах, үндэслэл болгох ёстой гэлээ. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах нь иргэн бүрийн үүрэг гэдгийг ямагт санаж, хойч үедээ сурган хүмүүжүүлэх, ойлгуулах, төлөвшүүлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг, оролцоо их гэдгийг онцолсон юм. Мэдээллийн аюулгүй байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэдгийг сэтгүүлч, сурвалжлагчид анхаарч улс төрчдийн маргаан, нөхцөл байдлыг мэдээллэхээсээ илүүтэй төрийн бодлого, шийдвэр нь Монгол улсын тусгаар байдалтай хэрхэн холбогдож байгааг азаарч мэдээлэлдээ дурдах хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: www.erdenet.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.