Р.Болдбаатар: Баярын амралтын үеэр бүх байгууллагуудын хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулна

1

Орхон аймгийн ЦГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Р.Болдбаатартай ярилцлаа.

Удахгүй 2016-2017 он солигдох мөч ирэх гэж байна. Энэ үеэр аймгийн нийтийн хэв журмыг хангах зорилгоор засаг даргын захирамж гарч хариуцлагатай жижүүрүүд ажиллахаар болжээ. Өнгөрсөн 7 хоногт Орхон аймагт гарсан гэмт хэргийн мэдээ мэдээллийг Цагдаагийн газраас  өгч байна.

  Сур: Аймгийн хэмжээнд гэмт хэрэг  нийтийн хэв журмын нөхцөл байдал  хэр байна вэ ?  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 Р.Болдбаатар: Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Өнгөрсөн 7 хоногийн хувьд 260 орчим гомдол мэдээлэл ирсэн байгаа үүнээс 13 гэмт хэргийн шинжтэй  дуудлага мэдээлэл ирсэн байна. 13 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Бусдын бие махбодид  гэмтэл учруулах  хэрэг 1, бусдыг хүчиндсэн хэрэг 1,бусдын өмч хулгайлах хэрэг 5, бусад хэрэг 1,золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг 1 үйлдэгдсэн дүн мэдээтэй байна.  Энэ нь өмнөх 7 хоногийн мэдээтэй харьцуулахад дундаж хэмжээнд байгаа. Нийт архи согтууруулах ундаа хэрэглэж зөрчил үйлдэгдсэн 108 иргэн саатуулагдсан байгаа 54 нь бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 зөрчил цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн ,зам тээврийн осол гаргаж 7 иргэн саатуулагдсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 иргэн байсан. Мөн гудамж талбайд согтуугаар хэвийн бус явсан 48 иргэнийг ар гэрт нь хүргэн ажиллаа

Сур:  Баярын өдрүүд эхэлсэн тул ачаалал хэр нэмэгдэж байгаа вэ? 

Р.Болдбаатар: Нэгдсэн баяр болж архи согтууруулах ундааны хэрэглээ ихсэж байгаатай холбогдуулаад зарим нэг хэрэг зөрчил  гарсан үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ААН байгууулагуудад мэдээлэх шаардлагууд өгч “Шинэ жил” арга хэмжээний төлөвлөгөө гарчихсан  нийт цагдаагийн бүрэлдэхүүн эргүүлийн хяналт шалгалт хийн ажиллаж байна. Мөн баярын амралтын өдрүүдэд бүх байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулна.

Сур:  Өнгөрсөн 7 хоногт гарсан золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол  архи согтууруулах ундаатай холбоотой юу?

Р.Болдбаатар: Хэргийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй .Яагаад гэвэл эцсийн шийдвэр гараагүй учраас тодорхой мэдээлэл хараахан гараагүй шалгагдаж  байна.

Сур: Аймгийн Цагдаагийн газраас  ард иргэддээ сэрэмжлүүлэг ямар мэдээлэл өгч байгаа вэ?

Р.Болдбаатар:Ялангуяа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, тэр дундаа хяналтаа алдах ,нийтээрээ  хамт олноороо зохион байгуулж байгаа арга хэмжээн дээр хариуцаж байгаа байгууллага хүмүүстээ маш сайн хяналт тавих, тэднийгээ гэр оронд нь хүргэж ,тодорхой унаа автомашиныг нь шийдэн цастай зам халтиргаатай байгаа энэ үед осол гэмтэл явганаас бэртэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осгох гэх мэтчилэн зөрчлүүдээс аль болох урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна гэдгийг сануулан сэрэмжлүүлмээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. BCSvK1 Terrific work! This is the type of information that should be shared around the web. Shame on the search engines for not positioning this post higher! Come on over and visit my website. Thanks =)

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.