Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 3-p хуралдаан Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд хуралдаж байна. Хурлын ирц 84-хувийн ирцтэй хурлын төлөөлөгчид энэ удаагийн хурлаар 5 асуудал хэлэлцэнэ.
- Баян-Өндөр сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
- Сумын ЗДТГ, багуудын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Сумын ИТХ, ЗДТГ, багуудын 2017 оны төсвийн төслийг батлах тухай
- Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний тайланг сонсож, 2017онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний жагсаалт батлах
- Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө батлах тухай
- Сумын ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.