Ард түмний шинэ жил үү Ардын намын шинэ жил үү

0

Арав хоногийн дараа 2016-2017 оны он солигдох баярт мөч тохиох гэж байна. Залуусын хот “Эрдэнэт” Шинэ жилийн сүлд модоо Амарын талбайдаа засаад хэд хонолоо. Аймгийн ЗДТГ-ын зүгээс энэ жилийн сүлд модны баяр наадмыг зохион байгуулахад зориулан урлаг, соёлын арга хэмжээнд 10 сая төгрөг, энэхүү сүлд модыг чимсэн Монгол Ардын намын бэлэг тэмдэг час улаан сарнай, чимэглэлийн цаасан хайрцаг, саа зэрэгт албан бус сурвалжаар 7 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна. УИХ болон Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулиар хамтдаа ялсан МАН-ын гишүүдийн шинэ жилийн баярын сүлд мод гэсэн яриа гарсан нь модоо чимсэн өнгө төрхөөс тодорхой  харагдаж байна. Өнгөрсөн 2015 онд шинэ жилийн баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээнд 5 сая төгрөг зарцуулан Уурхайчин соёлын ордон, Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид хамтран зохион байгуулж байсан. Гэтэл хямралын үед дахин нэг нугалсан төсвөөр шинэ жилээ тэмдэглэх болсон нь Эрдэнэтчүүд хямраагүйг дахин баталлаа. Ямартаа ч Эрдэнэтийн ард түмэн 2017 оныг гал улаан сарнайт Сүлд модтой угтахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.