Эрдэнэт үйлдвэрт Өмнөговьчууд дахин өнгөлж чадах уу

2

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н дашнямтай билэгт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Хоохорын Бадамсүрэн ажлаа хүлээн авсан. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн өнгөрсөн гурван жил 10 сарын хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч тайлагнаж ирэх жилийн төсвийн төсөл, төсөөллөө танилцуулан ажлаа өгч байлаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Бизнес хөгжиж байгаа газарт өр авлага, өглөг байдаг.Зээл авдаг, түүнийгээ эргэн төлдөг зарчим үйлчилдэг. Үйлдвэрийн хувьд Казахстаны Балхашмыст 9.8 мянган тонн зэсийн баяжмал өгснөөс үүдсэн 10 сая ам.долларын авлагын асуудал байгууллагын балансыг эхнээс нь зөрүүтэй гарахад нөлөөлсөн.Бид энэ өрийг барагдуулах талаар нэлээн хөөцөлдсөн. Казахстаны тал 10 сая ам.доллар өгнө гэж байгаа ч өгөх төлөв нь сайн харагдахгүй байгаа. Мөн улс төр бизнесийн томоохон бүлэглэлийн дэмжлэгтэй хийгдсэн “Жаст” группын Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан 100 сая ам.долларын асуудал Английн шүүх дээр байгаа. Эхний хурлаар шүүхээс манай үйлдвэрийг 53 сая ам.доллар төлөх тухай шийд гарсан. Хэрэв энэ шийдийг хүлээн авбал үйлдвэрт нэлээн хүнд тусна. Бид шүүхийн дараагийн шатанд хандаад байгаа хэмээн мэдээлж байсан. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр өр авлагатай явж байгаа ч хуучин захирал халагдан явсан, шинэ захирал ирсэн түүчээнээр нутаг нугын яриа өвсөн дундах гал шиг асаж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар шинэ захирал ажлаа аван бүх цех, хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан ажилдаа нэгэнтээ ороод байгаа.

Харин үе үеийн Эрдэнэт үйлдвэрт давамгайлдаг нам, нутаг нугын үзлийг шинэ захирал хэрхэн үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нэгэн үе УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн үед Дундговьчууд Эрдэнэт үйлдвэрт ажлын байраар хахаж туйлж байсан бол Ч.Ганзоригын үед Архангай нутгийнхан авдар авдраар сөгнөсөн гэдэг. Тэгвэл ажлаа өгсөн Ц.Даваацэрэн захирал асан Өмнөговийнх байсан учраас өнгөрөгч 4 жилийн хугацаанд уг нутгийнхан нэг сум, нэг жалга гэдэг утгаараа зарим цех нэгжийн дарга нарыг суга дээшлүүлж ,чадваргүй нөхдүүд мэр сэр тавигдсанд хар бор ажлаа хийдэг, хүнээ таньдаг  ажилчид сэтгэл дундуур байдаг сураг байна. Ямартаа ч Готов нь авна уу, Шатав нь авна уу гэдэг шиг  Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдалгүй, найдвартай хангах ажилд мэдлэг боловсролтой, хүн чанартай, өнгө мөнгөнөөс ангид  чадварлаг инженерүүдээ дэмжин үеийн үед байсан нутаг нугын үзлийг халахыг үйлдвэрийн ажилчид шинэ захирал, удирдлагуудаас ямагт хүссээр ирсэнээ нуудаггүй байна. Харин хэр зэрэг өөрчлөлт орохыг одоогийн байдлаар чих тавин ажигласаар байгаа гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 Олон сэтгэгдэлтэй

  1. 1cbHHf Whoa! This blog looks just like my old one! It as on a entirely different subject but it has pretty much the same page layout and design. Great choice of colors!

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.