Зэс эрдэнийн хувь ХК-ийнхан асуудлыг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлана

2

Зэс эрдэнийн хувь хувьцаат компанийн  хувь эзэмшигчид Аймгийн засаг даргад шаардлага хүргүүллээ.Катодын зэсийн үйлдвэрийн газрын асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжин суулт өлсгөлөн зарлахаа тэд мэдэгдэж аймгийн нутгийн удирдлагын ордоны гадаа цуглан албан шаардлагаа өгсөн байна.  Албан бус сурвалжаар бол Зэс Эрдэнийн хувь ХК-ийн 24000 иргэд хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа.

Өнгөрсөн 12-р сарын 2-ны өдрийн  Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4-р дүгээр хуралдааны үеэр Орхон аймгийн засаг дарга Д. Батлут ,ИТХ-ын дарга  П.Пүрэвлхагва нар нь Зэс эрдэнийн хувь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлд хандан Зэс эрдэнийн хувь ХК-ийн Катодын зэсийн үйлдвэрийн газрын асуудлыг болон Орхон аймгийн олон мянган иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал тул шийдвэрлэхээ  амласан ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэрт хүрээгүй тул Нутгийн удирдлагын ордны гадаа жагсаал цуглааныг  хийсэн байна.

Тэдний гол хүсэл зорилго нь Катодын зэсийн үйлдвэрийг орон нутгийн тусгай хамгаалалттай бүсээс чөлөөлөх захирамж гарган газар олгох зөвшөөрлийг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг хариуцлагатайгаар шаардаж байгаа.Харин уг захирамжийг батлахгүй цаг алдвал тэмцлийн хурц хэлбэрт шилжин өлсгөлөн хүртэл зарлахаа мэдэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 Олон сэтгэгдэлтэй

  1. Зэс эрдэнэ гэсэн асуудлаа болооч тэртэй тэргүй бариагүй үйлдвэрийн төлөө жагсаад яах юм бэлэн байгаа үйлвэрийнхээ 49% ашиг хүртэж чадахгүй хэсэг хүний хоол болгочихсон таг сууж байгаа үнэхээр тэнэг ард түмэн юмаа

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.