Аалзны тор адил Албан тушаалын томилгоо

5

Орхон аймгийн УИХ болоод орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны 7 дахь удаагийн сонгуулиар Монгол Ардын нам үнэмлэхүй ялав. Хамтдаа ялсан тэд намынхаа буянаар албан тушаалын томилгоонд өнөөдөр хүртэл сүр дуулиантайхан заларсаар байна. Өнгөрөгч гурван сарын хугацаанд Аймгийн засаг даргын  захирамжаар  32 даргын албан тушаалыг шинээр томиллоо. Тухайлбал: Аймгийн  засаг дарга өөрийн эргэн тойрондоо Архангай нутгийнхнаа ихэвчлэн   албан тушаалд захирамжилжээ. “Эрдэнэт ус” ОНӨХК-ийн даргаар ажиллаж байсан Р.Гантулгын хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож  урьд өмнө нь Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байсан МАН-ын бүлгийн дарга Д.Бүүвэйбаатарыг томилсон.Намын бүлгийн бодлого тодорхойлох хүнд  Эрдэнэт-Усийн орлого, төвлөрүүлэлт гээд бүхэл бүтэн хотын инженерийн асуудлыг  журмын нөхөртөө даатгаад зогсохгүй Аймгийн Санхүү Төрийн сангийн хэлтсийн даргын ажилд  авааль эхнэрийг нь бас залж  орхилоо.Түүний эхнэр бас Архангайнх. Дараагийн хөзөр Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал Архангай нутгийнх. Архангайн гаралтай дарга нарын сүүлийн хөзөр Биеийн тамир, спортын газрын дарга Н.Зулбаатараар төгсгөл болж байгаа. Харин өчигдрийн байдлаар Тээвэр автозамын газрын даргыг  шинээр томилсон сураг байна. Аймгийн засаг дарга Д. Батлутын  дарга албан тушаалд томилох томилгоо үндсэндээ дуусгавар болж одоо хэлтсийн мэргэжилтэнүүдийг хасах нэмэх ажиллагаандаа орж байгаа гэнэ .

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 Олон сэтгэгдэлтэй

  1. buy cialis through paypal
    <a href="[Link deleted]for sale cheap
    generic cialis cheapest price
    <a href=[Link deleted]to buy cialis with a prescription
    cheap cialis levitra

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.