МАН-ын Бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх нарыг Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгосон байна. Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд даргын албыг хашиж явсан. Үүгээрээ Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр”-тэй нэр холбоотой байдаг.

Ц.Бат-Энх 1998 онд одоогийн МАН-д гишүүнээр элсэж, олон жил намын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн, намын Бага хурлын гишүүнээр ажиллажээ. МАН  нь дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гэсэн удирдлагын тогтолцоотой, Бага хурлын 33 төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүчин юм. Ийнхүү Эрдэнэтийн Ц.Бат-Энх эрх баригч намын гурав дахь даргаар томилогдсон нь улстөрчийн хувьд нүүдлээ ахиулсан хариуцлагатай томилгоо болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.