Энэ бямба гарагт бүх нийтээр ажиллана

0

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арван хоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг шилжүүлснээр шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан.

Тэгвэл энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт нийтээр ажиллах юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах шаардлагаар Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.