Өвөлжилт хүндэрсэн тул ажлын хэсгүүд хөдөө ажиллахаар боллоо

0

Энэ жил эрт цас орж цочир хүйтэрснээс шалтгаалан малчид ,мал бүхий иргэд өнгөрсөн 11-р сараас мал ахуйдаа тэжээл өгч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нөөц өвс, тэжээлийн хомсдол үүсэн эрсдэл учирч болзошгүй болсон тул Аймгийн онцгой комиссын шийдвэрээр МАА-н өвөлжилт цаг үеийн ажлаар хөдөө ажиллах ажлын хэсгүүд томилогдсон байна. Нийтдээ Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумыг тойрон өвөлжиж байгаа 11 чиглэлийн нутаг дэвсгэрийн 901 айл өрхөөр Хүнс Хөдөө Аж ахуйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсгүүд Мал хүн эмнэлэг, нийгмийн үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Хөдөө ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1-р сарын 4-нөөс 2-р сарын 15 хүртэл эхний удаа явах төлөвлөгөө гарсан байна. Өнөөдрийн байдлаар малчдын өвс тэжээл дундарсан, улсын нөөцөд ч бага байгаа зэргээс шалтгаалан нэг малчин өрхөд боодол өвсийг 4000 төгрөг, тэжээлийг 8000 төгрөгөөр өрх бүрт 50 боодол өвс өгөхөөр болсон байна. Мал улдаж байнгын тэжээлд орсон өргүүлж байгаа эсэх түүний  тоо судалгааг хөдөөгөөр явах ажлын хэсгийнхэн гаргаж ирэх зорилготойгоор явна.

   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.