Хятадаас Лондон хүрэх ачааны галт тэрэг замдаа гарчээ

0

Хятадаас Лондон хүрэх анхны ачааны галт тэрэг шинэ оны эхний өдөр хөдөлсөн талаар Хятадын Төмөр замын корпораци мэдэгдсэн байна. Зүүн бүс нутгийн Жөзянь мужийн Ивү галт тэрэгний буудлаас хөдөлсөн цуваа 18 хоногийн турш 12 мянган км замыг туулж, Английн нийслэлд хүрэх юм. Гэр ахуйн бараа, цүнх, чемодан, бэлэн хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн ачсан галт тэрэгний цуваа Лондон хүрэх замдаа Казахстан, ОХУ, Беларусь, Польш, Герман, Бельги болон Францын нутгаар дамжин өнгөрөх ажээ. Лондон ийнхүү Хятадаас төмөр замаар ачаа тээвэрлэх Европын 15 дахь хот нь болж буй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.