НИЙГЭМШҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН 50 ОРЧИМ ИРГЭН АРХИНЫ ХАМААРЛААС ГАРЧЭЭ

26

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс  орон гэргүй болон архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. 2013 оноос хойш тогтмол хийгдэж буй уг ажлыг аймгийн Улаан Загалмайн хорооноос дэмжиж нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй иргэдэд өнөөдөр нэг ээлжийн хувцас хандивлалаа.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийтдээ 160 орчим иргэн хамрагдсан байна. Эдгээрийн 50 орчим нь архины хамаарлаас гарч ажил хөдөлмөр эрхлэн энгийн амьдралтай болжээ. Учир нь нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухааны сургалтад хамруулж үр дүнд хүрч буй хүмүүсийг нь ажлын байраар хангахад анхаардаг талаар ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор ярьлаа.

Энэ удаад уг ажил нь 11-р сараас эхэлж 3-р сар хүртэл үргэлжилнэ. ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтсээс Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон “Хамтдаа тэмүүлэх гэрэлт ирээдүй”, “Шинэ амьдрал” ТББ-тай хамтран 25-49 насны 40 гаруй хүнийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Уламжлал болсон дээрх ажилд орон нутгийн төсвөөс 2.5 сая, Нийгмийн халамжийн сангаас хүн тус бүрт өдрийн 10 мянган төгрөг зарцуулж байгаа аж.

Нийгэмшүүлэх ажилд хамрагдаж амьдрах ухаан, мэргэжлийн чиг баримжаатай болсон иргэд ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Тэд илүү олон хүнийг энэ үйл ажиллагаанд хамруулж амьдрах итгэл, урам зоригтой болгох хэрэгтэй гэж үзэж буйгаа онцоллоо.

Эх сурвалж www.erdenet.mn

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 Олон сэтгэгдэлтэй

  1. Very nice post. I just stumbled upon your weblog and wanted to say that I ave really enjoyed browsing your blog posts. After all I will be subscribing to your rss feed and I hope you write again soon!

  2. Usually I do not read article on blogs, however I would like to say that this write-up very pressured me to check out and do so! Your writing style has been surprised me. Thank you, very nice article.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.