Истанбулд халдлага үйлдсэн этгээд уйгур хүн байж болзошгүй

0

Шинэ оны эхний өдөр Туркийн Истанбул хотын шөнийн клубт 39 хүнийг буудаж хөнөөсөн гэмт этгээд уйгур үндэстэн байж болзошгүй гэж Туркийн ерөнхий сайдын орлогч мэдэгдсэн байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажил орон даяар өрнөж буй бөгөөд хэрэгт холбогдуулан 27 хүнийг сэжигтнээр татан, саатуулаад байгаа юм. Сүүлд өнгөрсөн лхагва гаригт /2016.01.04/ Туркийн баруун бүс нутгийн Измир орчимд цэргийн тусгай ажиллагаа явуулж, “Исламын улс” цэрэгжсэн бүлэглэлтэй холбоотой таван этгээдийг баривчилсан байна. Халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдээд байгаа юм. Гэвч халдлага үйлдсэн гэмт этгээдийг одоог хүртэл бариагүй байна.

Халдлага гарах үеэр 39 хүн амиа алдсаны дотор гадаадын иргэншилтэй 16 хүн байсан. Мөн 70 хүн халдлагын үеэр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ халдлагын улмаас Туркт онцгой байдлын дэглэмийн хугацааг дахин гурван сараар сунгах шийдвэр гаргасан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.