Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий: Төрсөн нутаг Булганхангай нутагтайгаа зүрх сэтгэлээрээ холбоотой байгаарай

6

Анхдагч алдартнуудын өлгий нутаг  Булган аймаг анх 1938 онд  үүсэн байгуулагдаж байсан.

49 мянган км² нутаг, 61 мянган хүнтэй. Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь БулганханБүрэгхангайДулаанханБүтээлХантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.

Хүн ам зүйн хувьд Булган аймаг 2011 онд 58,483 хүнтэй байв. Үндсэндээ монгол үндэстэнХалх ястан зонхилдог.

Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулж байжээ. Түүхийн хуудас хэдэнтээ эргэн  2017 он гарснаар 79 дэхь жилдээ эргэлээ.

Харин ирэх 2018 онд түүхт 80 жилийн ойн баяр нь тохиох учраас  энэ оны  эхнээс ажлын комисс гарч бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Өнөөдөр бид Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй түүхт 80 жилийн арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Сур:  Булган аймгийн Түүхт 80 жилийн ойн баяр 2018 онд тохиож байгаа. Энэ ойн бэлтгэл ажил жилийн өмнөөс эхэлж байгаа нь ямар учиртай юм бэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Ц.Бат-өлзий: Тиймээ. ирэх 2018 онд манай аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадам тохиож байгаа. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлагдаж 80 бүтээлч ажлын жагсаалт гарсан энэ ажлуудаа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө   өнгөрсөн долоо хоногт батлаад явж байна.Энэ ажлын хүрээнд  нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал:Булган аймгийн төв рүү орж ирдэг хатуу хучилттай замын дагуу угтах, үдэх үйл ажиллагаа явуулдаг байх хүндэтгэлийн хаалга барих, Булган сумын төвийн хатуу хучилттай замыг өргөтгөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гудамжны гэрэлтүүлгийг нэмж тавих, Булган сумын ус зайлуулах үерийн байгууламжийн сувгыг нэмэгдүүлэн сайжруулах зэрэг том төсөвт төсөл хөтөлбөрүүдийг тусгаж байна. Мөн айл өрхүүдийг орон сууцжуулах байшин барилгын тоог нэмэгдүүлэх, битүү орчин үеийн бизнесийн жишигт нийцсэн зах барьж байгуулах зэрэг хатуу хучилттай автозамын уртыг нэмэгдүүлье, мөн орон сууцны гадна зогсоолыг нэмэх зэрэг ажлуудыг шинэчлэн хийхээр болоод байгаа

Сур: Түүхт 80 жилдээ үнэхээр шинэ жишиг аймаг болох зорилт тавьжээ. Аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэр байгаа вэ?

Ц.Бат-өлзий: Булган аймаг 3 сая 400 мянган мал энэ жил тоолууллаа.Нийгэм, эдийн засгийн хувьд үндсэн голлох суурь бааз нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг нь эзэлдэг юм. Бид энэ 4 жилд жижиг дунд үйлдвэрлэл, ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах, гадаадад экспортод чиглэсэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна

Сур: Эрдэнэт хотноо Булган аймгийн уугуул иргэд их байдаг.Ер нь энэ түүхт ойн баяраараа тархан суурьшсан суугуул иргэдээ яаж татан оролцуулах вэ?

Ц.Бат-өлзий: Бид өнгөрсөн оны 11-р сард Улаанбаатар хотноо “Булганыхан” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэрээ 80 жилээ угтан хийгдэх бүтээлч ажлуудаа танилцуулсан. Булган аймгийн уугуул нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүст санал тавьж, та бүхэн боломжоороо оролцоорой гэдэг хүсэлт тавьсан .Нутгийн зон олон минь ч дэмжихээ илэрхийлсэн байгаа. Энэ 2017 онд  Орхон аймаг буюу Эрдэнэт хот, Дархан-уул томоохон хот суурин газруудад суурьшин байгаа Булган нутгийнхантайгаа уулзаж, тэдэнд ойн тухай ярьж танилцуулах, Булган нутгийн өнөөгийн хөгжил дэвшилд ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа саналыг тавьж өөрийн унасан, төрсөн нутаг Булганхангай  нутагтайгаа зүрх сэтгэлээрээ холбоотой байгаарай, хамтдаа бас энэ нутгийн хөгжлийн төлөө ажиллацгаая гэж уриалмаар байна

Сур: Орхон  Булган аймгууд саяхан хамтын гэрээгээ үзэглэсэн.  Энэ гэрээний агуулга хэр өөрчлөгдсөн бэ? Өмнөх 4 жилийнхтэй харьцуулбал:

Ц.Бат-өлзий: Хоёр аймгийн удирдлагууд 2017-2020 он хүртэл хамтран ажиллах ажлын төлөвлөгөө хамтын ажиллагаагаа батласан. Манай хоёр аймгийн хувьд тулгамдаж байгаа маргаантай олон асуудлууд байдаг юм байна. Газар нутаг, хилийн цэсний асуудал, байгаль орчины хамгаалал зэрэг  асуудлууд багтаж байна. Эхний ээлжинд аль аль талдаа харилцан ашигтайгаар шийдвэрлэхээр гэрээн дээр тусгагдсан.Орхон аймгийханд бидний зүгээс Хялганат тосгоны замыг  хатуу хучилттай болгоход дэмжиж туслаж өгөөчээ, мөн аймгийн төв дээр байдаг “Цагаан суварга”, “Диваажин” зэрэг эртний дурсгалт түүх соёлын газруудыг аялал жуулчлалын дэд бүтэцтэй болгож хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн  хэд хэдэн саналууд тавьсан байгаа

Сур: Эрдэнэт үйлдвэртэй хэр харилцаа холбоотой байгаа вэ? Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт үйлдвэр, хот тэр аяараа цэвэр усны хэрэгцээгээ хангаж байдаг.

Ц.Бат-өлзий: Зууны манлай бүтээн байгуулалт гэж бид бахархан ярьдаг Эрдэнэт  үйлдвэр Булган аймгийн нутаг дэвсгэр дээр ажиллаж ирсэн. Өмнө нь хамтран ажиллаж ч байсан.Ирэх саруудад  бид  Эрдэнэт үйлдвэрийн  удирдлагуудад Аймгийн Засаг дарга болоод  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар  хамтран ажиллах саналаа тавих төлөвлөгөөтэй байна. Эрдэнэт үйлдвэр Сэлэнгэ мөрнөөс үйлдвэрлэлдээ зориулан ашиглаж байгаа гэдэг үүднээсээ 2013 оноос Булган аймгийн төсөвт жилд 10 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж ирсэн байдаг   

Сур: Шинэ он гараад хэдхэн хонож байна. Нийт тархан суурьшсан Булганчууддаа шинэ онд мэнд хүргэх үү ?

 Ц.Бат-өлзий: Орхон аймаг болоод Эрдэнэт хотод суугаа Булганчууд мөн Дэлхийн хотуудаар тархан суурьшин амьдарч байгаа Булган нутгийнхандаа энэ ирж байгаа 2017 он ажил амьдралын эерэг сайхан өөрчлөлтүүдийг авчирсан, эрүүл энх, аз жаргалтай он жилүүд байх болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. best website to order cialis
    <a href="[Link deleted]forum where to buy
    cheap cialis one day
    <a href=[Link deleted]to buy generic cialis online
    buy cialis brand online

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.