С.БАТЖАРГАЛ: СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

0

Өнөөдөр хуралдсан аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан явууллаа. Энэ үеэр өгсөн үүрэг даалгаврыг тоймлон хүргэж байна.

Засаг даргын орлогч С.БатжаргалБулган аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулаад тодорхой хугацаа өнгөрлөө. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин аялал, жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Үлдсэн байгууллагууд өөрийн чиглэл, чиглэлээр Булган аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлаа яаравчлах хэрэгтэй байна. Мөн гэр хорооллын айлуудад хоёр тарифт тоолуур олгох ажлыг “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК ямар шалтгаанаар саатуулаад байна вэ? Энэ бол төрөөс барьж буй бодлогын ажил. Олон иргэнээс гомдол ирэх боллоо. Түүнээс гадна СӨХ-дын үйл ажиллагааны талаар иргэдийн гомдол тасрахгүй байна. Тиймээс бүх СӨХ-дын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах хэрэгтэй. Уг ажлыг Баян-Өндөр сум ЗДТГ, Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуул. Их залуу багийн нутаг дэвсгэрт нүүрс зарж буй том оврын автомашинууд орчин тойрноо бохирдуулж байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Уг асуудалд холбогдох байгууллагууд нь анхаар.

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал: Ижил төрлийн эм, эмийн сангуудад харилцан адилгүй үнэтэй байгаа талаар иргэд гомдол гаргасан. Төрийн байгууллагуудын хийх ажлыг иргэд өөрсдөө хийгээд мэдээлж байна. Мэргэжлийн хяналтын газар эмийн асуудал хариуцдаг улсын байцаагчдаа чиглэл өгч энэ асуудлыг судлах хэрэгтэй. Мөн төрийн байгууллагууд сахилга хариуцлага, төсвийн үр ашгийг сайжруулахад анхаар. Боловсрол, соёл, урлагийн газар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсээс сургууль, цэцэрлэгүүдийн боловсон хүчний ёс зүйтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү: Өнгөрсөн долоо хоногт 70353511 утсанд ирсэн нийт гомдлын 60 хувийг нийтийн тээврийн асуудал эзэлж. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүд оройн цагаар хүүхэд аваад сууж буй ахмадуудыг хөөж буулгадаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зүй бус харьцдаг “кондуктор”-уудтай хариуцлага тооцох ажлыг аймгийн Авто тээврийн төвөөс зохион байгуулах хэрэгтэй байна. Эдгээр гомдлуудыг гаргасан иргэд тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тодорхой хэлсэн. Хоёрдугаарт, Такси үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүд зогсож буй зогсоолын асуудлыг цэгцлэхэд Авто тээврийн төв анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.