Эрдэнэт үйлдвэр 2016 оныг үйлдвэрлэлийн осолгүй туулжээ

0

Монголын уул уурхайн хамгийн том үйлдвэр Дэлхийн шилдэг 10 үйлдвэрийн тоонд зүй зохистойгоор ордог Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон өнгөрөгч 2016 оныг ХАБЭА-ны  эрсдэлгүй ажилтны амь нас үйлдвэрлэлийн осолгүй даван туулсан байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАХ-ээс тайлангийн хурлаа Өнөөдөр Уурхайчин соёлын ордноо зохион байгуулж үйлдвэрийн нийт цех нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид оролцлоо.Тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогын хэрэгжилтийн хувьд эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, ХАБЭА-н үндсэн чиглэл нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн суурь зарчмыг хэрэгжүүлэн  амжилттай ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүхий л орчинд баримтлах ХАБЭА-н журмыг удирдлага болгон ажиллаж компанийн бүх бүтцийн нэгжүүд дээр ажлын байрны эрсдлийн үнэлгээг тухайн ажлын байранд ажилладаг ажилтан идэвхитэй оролцоогоор гаргаж илэрсэн аюулыг арилгах эрсдлийн удирдлагын журмын дагуу амжилттай явуулсны үр дүнд  үйлдвэрлэлийн осолгүй ажиллажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.