Байнга шүршүүрт орохгүй бол хүний биед юу тохиолдох вэ?

0

Хэрвээ хөдөө орон нутагт аялах, усгүй орчинд түр байгаа л биш бол хүн шүршүүрт тогтмол орж байх хэрэгтэй.

Цөөн хоног усанд орохгүй байх ч хүний биед ямар хор хөнөөлтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж байна.

 

МУУ БАКТЕРИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ ӨВЧЛӨЛД ХҮРГЭНЭ

Хүний бие 1,000 орчим төрлийн бактериар хучигдсан байдаг. Мөн 80 орчим төрлийн мөөгөнцөр агуулж байдаг. Эдний ихэнх нь эрүүл мэндэд тустай, муу вирустай тэмцэж байдаг юм. Харин савангаар угааснаар сайн бактеруудыг нэмэгдүүлж, эрчимжүүлж өгөх сайн талтай. Усанд орохгүй удвал хүрээлэн байгаа орчноос авах муу бактериуд нэмэгдсээр хяналтаас гарна. Зөвхөн арьсанд байсан муу бактериуд цаашлан нүд, хамар, аманд нэвтэрч өвчлөл үүсгэдэг.

 

АРЬС ГЭМТЭНЭ

Нүүрэнд тавьсан будаг шунхаа цэвэрлэхгүй бол юунд хүргэдгийг бид мэднэ. Ингэснээр арьсанд цочрол өгч, үрэвсүүлдэг. Тэгвэл усанд орохгүй удсанаар арьсан дээр толбот үлд гарч эхэлдэг. Хэрвээ усанд орохыг өдөр тутмын дадал зуршлаасаа хасвал арьсны үрэвсэлтэй болно. Арьсан дээрх бараан өнгөтэй толбот үлд нь удаан хуримтлагдсан тос, хөлсний үр дүн болохыг шинжлэх ухаан баталсан байдаг.

 

ТААГҮЙ ҮНЭРТЭЙ БОЛНО

Магадгүй усанд орохгүй байсны дараа хамгийн түрүүнд мэдрэгдэх сөрөг үзэгдэл бол үнэр юм. Гэхдээ энэ үнэр зөвхөн хөлснөөс үүсдэггүй. Биенд үржсэн бактериудаас хий ялгардаг. Бактерийн гаралтай үнэр нь бүр 30 янз байдаг тул санаа зовохгүй байхын аргагүй.

 

ДҮГНЭЛТ

Усанд орохгүй байх нь бодож байснаас илүү хор хөнөөлтэй

Энэ бол зөвхөн таагүй үнэрийн тухай асуудал биш

Хэрвээ уснаас хол аялж байгаа бол цүнхэндээ заавал нойтон арчуур хадгалж, нүүр, суга, цавиа цэвэрлэж байх нь үр дүнтэй.

 

Эх сурвалж: Travel /Leisure/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.