Трампын эрин үе эхэллээ

1

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Трампын  анхны хэвлэлийн бага хурал АНУ-ын  улс төрийн амьдралын  шинэ эринг эхлүүллээ.

Төрийн шинэ тэргүүний үг бүрийг судлаач, ажиглагч нар сонсоод өөр өөрсдийнхөөрөө тайлбарлалаа. Трампыг сонсолгүйгээр зарим хувьцааны зах зээлийн үнийн өөрчлөлтийн график, индексийн хөдөлгөөний харж болохоор байсан юм.Трамп сонсогчдод үгээ хэлж байхад зах зээлд нэг их өөрчлөлт гарсангүй. Ямартай ч Трамп өмнөх ерөнхийлөгчийн үед хийсэн буруу ажил бүрийг дурьдаад, тэр бүгдийг засч залруулна гэлээ.

Гэтэл түүний хэлсэн үг, хийж ажлаа зарласны дараа зах зээл эрчимтэй уруудлаа. Цаашлаад америкийн хэвлэлүүдэд өмнөх ерөнхийлөгчийг магтаж, түүнийг буруутгаж эхэллээ. Үр дүнд нь юу болов?

Лхагва гаригийн хэвлэлийн бага хурлын гол хэлмэгдэгч нь  анагаах, эрүүл мэндийн салбар  салбар боллоо. Бусад салбаруудаас тэдний  үзүүлэлт хасахаар гарч өдрийн арилжаагаар 1,2 хувиа алдлаа.

Энэ салбарын хамгийн эмзэг Bristol-Myers Squibb Company (BMY, -5,3%), Alexion Pharmaceuticals Inc. (ALXN, -4,88%) хэсэгт гол уналтууд гарлаа. BMY компани арванхоёрдугаар сард ихээхэн зүтгэл гаргаж байж 57 долларын төвшины  сэтгэл зүйн давааг давж гараад жараад доллар руу явсан  билээ. Энэ нь хэвлэлийн бага хурлын дараа  өмнө 57 доллартаа эргээд орчихсон нь харамсалтай байв.

Арилжааны лидер нь түүхий эдийн салбарын хувьцаанууд (+1,3%) байлаа. Нефтийн үнэ нэмэгдсэн, Трампыг үгийн дараа доллар суларсан зэрэг нь тэдний хувьцааны үнийг ихэсгэсэн юм. Эрчим хүчний салбарын үзүүлэлт муугүй боллоо. Тэдний хувьцаа нь дундажаар нэг хувийн өсөлтийг харуулав. Өнгөрсөн оны сүүлчээр байнгын уруудалттай байсан Energy NRG (NRG) компанийн хувьцаа одоо нэмэгдэх замдаа оров. Тэдний өсөлт арилжааны төгсгөлөөр 3,52%-иар нэмэгджээ.

Мөн том банкуудын хувьцаа эрэлттэй байгааг хэлэх хэрэгтэй байх. Санкт-Петербургийн бирж дээр  гадаад хувьцааны 1546 худалдаа болж 2,6 сая ам.доллар хүрсэн байв. Ази, Европын  зах зээл бага зэргийн хасахтай гарлаа. Америкийн фьючерсүүд өдрийн эхэнд тэгээс доогуур  үзүүлэлттэй байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.