Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд “ЭГИДА” системийг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна

1

Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн галын автоматикийн нэгдсэн эгида системд холбон галын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд галын автоматикийн 88 систем байдаг нь  54 цогц систем болж хуваагддаг байна. Эрдэнэт үйлдвэрийн галын автоматикийг системүүдийг тухайн цех нэгжүүдийн шуурхай үйлчлгээний ажилтнууд удирдан хариуцдаг. Эдгээрийг нэг цэгт төвлөрүүлэн эгида системийг нэвтрүүлэн нэгдсэн систем болгосон нь үр дүнтэй ажил болжээ.

Эгида системийн тусламжтайгаар 2016 онд гал түймрийн илрүүлэн, цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдээс гадна нэмэлтээр Медипас, Эрдсүлж, Барилга засварын РСЦ компаниуцдад суурилуулжээ. 2015 оны 12-р сард эхлүүлсэн энэ системийг төгөлдөржүүлэх, цогцоор нь ажиллуулах үүргийг галын автоматикийн хэсгийн хамт олон хариуцдаг байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн галын автоматикийн үйл ажиллагаанд 24 цаг тасралтгүй хяналт мониторинг хийх ажлыг гүйцэтгэдэг юм. Үйлдвэрлэл болон алслагдсан цех нэгжүүдийн галын автоматикийн системийн техникийн аюулгүй ажиллагааны найдвартай ажиллагааг ханган, техникийн төлөвлөгөөт болон шуурхай үйлчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд 2 бригад хариуцдаг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

  1. UF1o7y We stumbled over here by a different website and thought I might as well check things out. I like what I see so now i am following you. Look forward to checking out your web page for a second time.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.