Давхар дээлтэй тэмцэгчид өөрсдөө хэд дахин давхарлаж өмслөө

2

УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллаж сайдын алба давхар  хашихыг “Давхар дээл” өмсөх хэмээн нэрлэж, энэ нэршил олон нийтэд хэдийнээ танил болсон билээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Төрийн байгууллагын даргаар ажиллаж, Төрийн өмчит компанид удирдах ажил хийж байгааг ч мөн давхар дээлтэйд тооцож, тэдний давхар дээлийг нь тайлуулахаар 3 жилийн өмнө манай аймагт жагсаал цуглаан зохион байгуулж байсныг Эрдэнэтийн бүсэд амьдарч байгаа хэн хүнгүй санаж байгаа нь дамжиггүй. Тэгвэл 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь Орхон аймгийн Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хэд нь давхар дээлтэйг онцлон хүргэж байна. Одоогоос бараг 3 жилийн өмнө 2014 оны 4 сард Аймгийн МАН-ын хорооноос А.Амарын талбайд тайван жагсаал зохион байгуулж тухайн үеийн Аймгийн ИТХ-ын төлөөлөгчидийг  “Давхар дээлээ” тайлахыг шаардаж байлаа. Тэр үед 10 төлөөлөгч давхар дээлтэй гэгдэж байснаас 9 нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан бол  нэг нь Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байлаа.

Харин өнөөдөр Давхар дээлний асуудал дахин хөндөгдөхөөр болжээ. Бараг мартацгаасан гурван жилийн өмнө эсэргүүцэн жагсаж байсан хүмүүс  өөрсдөө давхар дээлээ өмсөж, нэг нэгэндээ өдрөөс өдөрт  өмсгөцгөөсөөр л байна.

Аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн хэд нь давхар дээлтэй байгааг харна уу. Гэхдээ энд Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргыг тооцолгүйгээр, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг төлөөлөгчдийг түр хасаад Төлөөлөгчийн ажлын хажуугаар Төрийн байгууллага удирдаж байгаа хүмүүсийг дурьдаж байна.

Нэрс Албан тушаалын нэр 
1 Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч А.Түвшинжаргал Аймгийн Засаг даргын орлогч
2 Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч С.Батжаргал Аймгийн Засаг даргын орлогч
3 Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар “Эрдэнэт-Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн захирал
4 Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч Л.Эрхбаатар Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын дарга
5 Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч Д.Батбилэг Тавантолгой Цахилгаан Станц Төслийн нэгжийн захирал
6 Аймгийн ИТХ-н төлөөлөгч С.Жаргалсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
7 Аймгийн ИТХ-н төлөөлөгч Б.Оюунбаяр Хот тохижуулах газрын дарга
8 Аймгийн ИТХ-н төлөөлөгч С.Ганцогт Баяг-Өндөр сумын Засаг дарга
9 Аймгийн ИТХ-н төлөөлөгч Д.Даваадорж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга
10 Аймгийн ИТХ-н төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ “Цэцэрлэгжүүлэлт – Ногоон байгууламж” ОНӨҮГ-ын дарга
11 Аймгийн ИТХ-н төлөөлөгч Ц.Алтаншагай  “Монгол Шуудан”ХК-ний салбарын дарга

 

Гурван жилийн өмнө гудамжнаа жагсаж  ялагдлын тугаа намируулж явахдаа  хэлсэн үг,  ярьсан яриа , шаардсан шаардлагаа мартаж, өөрсдөө эрх мэдэлд хүрэнгүүт өмнөх үйлдлээ үгүйсгэсэн, ой санамж багатай улс төрийн амьдралын үнэн төрхийн зах зухаас  сануулахад ийм байна. Ард түмэн сохор дүлий биш гэдгийг ямбанд тухлан  бууж мордон суугаа Нутгийн  удирдлагуудад  дахин сонордуулъя.

Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч А.Түвшинжаргал Аймгийн Засаг даргын орлогч

Аймгийн ИТХ-н төлөөлөгч Ц.Алтаншагай  “Монгол Шуудан”ХК-ний салбарын  дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч Б.Оюунбаяр Хот тохижуулах газрын дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч С.Жаргалсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ “Цэцэрлэгжүүлэлт- Ногоон байгууламж” ОНӨҮГ-ын дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч С.Ганцогт Баяг-Өндөр сумын Засаг дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч Л.Эрхбаатар Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч Д.Даваадорж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга

Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч Д.Батбилэг Тавантолгой Цахилгаан Станц Төслийн нэгжийн захирал

Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар “Эрдэнэт-Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн захирал

Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч С.Батжаргал Аймгийн Засаг даргын орлогч

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.