“Чанар”-ын өдрөөр яригдсан зүйлийг бодит ажил болгон хэрэгжүүлнэ

0

Эрдэнэт үйлдвэрийн чанар хяналтын хэлтсээс чанарын өдрийг сард 2 удаа зохион байгуулж бүтээгдэхүүний чанарт анхааран шат дараатай үйл ажиллагааг хийж байна. Өнөөдөр болсон чанарын өдрөөр ЗМЗ-ын цутгуурын цехийн гаргасан цутгамалын брак болон металлын лабораторын үр дүнгээр зөрүү үүсэхээс сэрэмжлүүлсэн мэдэгдлүүдэд өгсөн хариултыг танилцуулж байхаар шийдвэрлэлээ.

2016 оны эхний 10 сард тээрэм дэх зөв бус илэгдсэн ган бөөрөнцгийн хэмжээ 10-20 хувь байсан бол 11-р сараас хойш хийгдсэн хэмжилтээр энэ хэмжээ 20-40 хувь болж өсчээ. Тээрмүүдийн цагийн дундаж ачааллаас дүгнэхэд төлөвлөгөөт ачааллаас 1 орчим тонн цагаар баг хүдэр боловсруулсан байна. Ширхлэгийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд нэмэх 0,2 мм-ийн ангийн агуулга 10 хувиас буурахгүй байгаа зэрэг үр дүнгүүд гарчээ. Энэ нь ган бөөрөнцгийн чанар дээр илүү анхаарах шаардлагатай байгаа юм. Иймээс нэг сарын хугацаанд багтааж ган бөөрөнцгийн стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Түүнчлэн өнөөдөр болсон чанарын өдрөөр нэг сарын хугацаанд багтаж рентгэн шуурхай шинжилгээний лабораторын БСТ-001-16 д өөрчлөлт оруулж батлуулахаар боллоо. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүдрийн стандартыг шинэчлэн тогтоосон учир хүдрийн шинж чанарын үндсэн дээр хүдрийн агуулгын дундчиллыг гүйцэтгэх, ижил төстэй уурхайн туршлагыг судалсны үндсэн дээр Лаборатори судалгааны төвийн гаргаж байгаа судалгааны үр дүнг ашиглах, хүдрийн стандартыг мөрдөж ажиллаж байна. Чанарын өдрөөр зэсийн баяжмалын технологийн болон таваарын металл авалтын зөрүүг үнэлэх ажлын хөтөлбөрийг санал нэгтэй зөвшөөрсөн учраас хөтөлбөрт тусгасан ажлуулыг тогтоосон хугацаандаа хариуцсан цех хэлтсүүд гүйцэтгэж үр дүнг нэгтгэн тайлагнахыг шийдвэрлэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.