Үндсэн тоног төхөөрөмжийн угсралт тохируулгын ажил энэ сарын 20-оос эхэлнэ

3

Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өргөтгөлийн төслийн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт болж хийсэн ажлын тайлан мэдээллээ солилцож , цаашид хийхээ ажлаа төлөвөлөгөөндөө тусгадаг.

Өргөтгөлөөр 4 барилга баридаж барилгуудын дотор засал, шугам хоолойн угсралтын ажил хийгдэж байна. Өргөтгөлийн турбин цехийн барилга доторх  шугам хоолойн угсралтын ажил, нэг хоёрдугаар турингенинарторын кондинсаторын насосны угсралтын ажлууд дуусах шатандаа оржээ.  Мөн техникийн болон эргэлтийн усны шугам хоолойн угсралтын ажил эргэлтийн усны насосны станц дотор эргэлтийн усны 5 насосыг үндсэн суурин дээр нь угсарч сорох болох шахах шугам, тэдгээрийн хаалт раматурын угсралтын ажил үйлчилгээг төлөвлөгөөний дагуу амжилттай хийж байна.

Өргөтгөлийн турбин цехэд суурилуулах турбингенераторууд ачигдан ирж яваа ба энэ сарын 20 гэхэд Эрдэнэтэд ирж үндсэн тоног төхөөрөмжийн угсралт тохируулгын ажил эхлэх юм. Тоног төхөөрөмжүүдийн угсралт тохируулгын ажил эхлэхэд турбины цехэд суурилуулсан кранаар зөөхөөс эхлээд шат дамжлага бүрт кранчин шаардлагатай тул гүүрэн краны сургалтыг зохион байгуулж эхэлжээ. Өргөтгөлийн ажилтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн тайлангаа гаргаж, бичиг баримтуудыг бүрдүүлэн Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний хөгжлийн төвүүдэд хүргүүлжээ. Төслийн гүйцэтгэгч талаас 3-р сард холболтын ажлыг дуусгаж туршилт тохируулгын ажил хийхэд бэлэн байх ёстой гэж мэдэгдсэний дагуу  өргөтгөлийн ажлын цахилгаан дамжуулах , анкеруудын холболтын ажлыг төслийн ажлын гүйцэтгэгч харбин электрик интернэйшл компаниас тавьсан хугацаанд амжуулан гүйцэтгэхээр ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 Олон сэтгэгдэлтэй

  1. Аялгуу сайхан монгол хэлээрээ алдаагүй, утга санаа төгллөр хүн оылгохоор бисиж чаддаггүй болоо юу даа. Төслийг ахалж байсан хүний хувьд арай л өөр мэдээлэлтэй байгаа шүү

  2. What i don’t understood is actually how you are not actually much more well-liked than you might be now. You are very intelligent. You realize therefore considerably relating to this subject, made me personally consider it from so many varied angles. Its like men and women aren’t fascinated unless it is one thing to accomplish with Lady gaga! Your own stuffs nice. Always maintain it up!

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.