“Эрдэнэт”-ийн 49 хувийг М.Энхболд төрийн мэдэлд авахаар шийджээ

0

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид заржээ” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хийсэн нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд аваачсан. Үүний араас буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувь зарагдсан нь үнэн.

Гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа хөгжлийн банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт үйлдвэрээ үлдээж авч чадлаа” хэмээн мэдээлэл хийсэн. Энэ нь сонгуулийн бужигнааныг далимдуулан хуйвалдаан хийлээ гэх хардлагыг төрүүлж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байлаа.

Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлснийг зарим улстөрч үгүйсгэж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудлаар мэдэгдэл хийж байв. Тэрээр “Би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь Монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна” гэж байсан ч энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос арай өөр мэдээлэл сонсогдож эхэллээ.

Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг ярилцжээ

Өнгөрсөн мягмар гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал, лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэнэ. Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой.

Эх сурвалж www.eagle.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.