”2020 он гэхэд нефтийн хомсдол үүсч магадгүй”

0

Нефтийн салбарт хөрөнгө оруулалт багасч байгаа нь дэлхийд хар алтны хомсдол үүсгэнэ” гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид  аль-Фалих мэдэгдлээ.

Давосын чуулга уулзалтын хүрээнд “CNBC” телевизид ярилцлага өгөхдөө тэрбээр энэ тухай ярьжээ.Тэрбээр “Өнөөдрийн нефтийн үнэ хангалттай хөрөнгө оруулалт хийхэд хүрэлцэхгүй байгаа. Нөөц, ажиллагаатай ордуудын жам ёсны нөөц барагдах асуудлыг тооцож  үзэх хэрэгтэй. Гэтэл нефтийн жил тутмын эрэлт хоногт 1,2–1,5 сая баррелиар нэмэгдэж байна. Эрэлт нэмэгдэж байгаа ч ажиллагаатай ордуудын нөөц багасч байгаа нь бидэнд жил бүр  өргөн цар хүрээтэй  хөрөнгө оруулалт хийх шаардлагыг бий болгож өгч байна. Хар алтны үнэ бага байхад үүнийг хийх бололцоо байхгүй. Миний бодлоор ямар ч нөхцөлд бид нефтийн бусад үйлдвэрлэгчидтэй  нефтийн зах зээлийн санал, эрэлтийн тэнцвэрийг барих талаар хамтран ажиллах нь зөв. Сүүлийн хэдэн жилд  ажиглагдсан хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр гурван жилдээ хэвээр байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл бид 2020 он гэхэд нефтийн хомсдолтой тулгарах болно” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.