ОБАМА ИЙМ БАЙШИНД АМЬДАРНА

0

Ерөнхийлөгчийн албаа залгамжлагчдаа шилжүүлсэн Барак Обама цаашид нийслэл Вашингтонд 5,3 сая ам.доллараар үнэлэгдсэн байшинд төвхнөх гэнэ. Төрийн тэргүүний үүргээ хэнд өгөх нь тодорхойгүй ч, цаг хугацааны хувьд бүгд тодорхой байсан учраас Обамагийн гэр бүл 2016 оны тавдугаар сард энэ байшинг сонгожээ. Пенсильванийн өргөн чөлөөнөөс холгүй орших энэ тансаг зэрэглэлийн байшин 1928 онд баригдсан, 762 кв.метр талбайтай, найман унтлагын өрөөтэй аж. Тэд бага охин Сашагаа ахлах сургуулиа төгсөх хүртэл Вашингтонд амьдрахаар төлөвлөсөн гэнэ.

Вашингтон ДиСи-гийн Калорама орчимд тэд тансаг зэрэглэлийн энэ сууцыг түрээслэн суух ажээ.

Хэдийгээр төв замтай ойр орших боловч тусдаа хашаатай, тусгаарлагдсан байшин ажээ.

Гадуураа төмөр хашаагаар хүрээлэгдсэн энэ сууц нэгдсэн харуул хамгаалалттай аж.

Байшингийн гол хаалганы үүдэнд дэнлүү байрлуулжээ.

Хаалгаар яваад ороход цаг хугацаагаар аялах мэт сэтгэгдэл төрнө.

Зочны өрөө нь сүрлэг, басхүү чамин

Зочны өрөөн дэх ил зуух илүү халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ.

Нэг дор олон зочин хүлээж авахад зориулж, сул талбайд сандал, суудал байрлуулжээ.

Гэр бүлийн өрөө нь нарны гэрлийг нэвтрүүлэх том цэлгэр цонхнуудтай, гадаах цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхтой ажээ.

Нэгдүгээр давхарт байрлах бас нэгэн гэр бүлийн өрөө.

Гал тогооны өрөө гэгээлэг өнгөтэй, боржин чулуугаар чимэглэж, орчин үеийн тансаг хэрэгслээр тоногложээ.

Бас хэмжээний хувьд нэлээд урт.

Гал тогооны өрөөний хажууд хоолны өрөө бий. Оройн зоогтоо зочин хүлээж авахад хамгийн тохиромжтой.

Дээд давхарт мастер зэрэглэлийн унтлагын өрөө бий.

Мэдээж хувцасны өрөөтэй.

Бас ажлын өрөө ч бий.

Угаалгын өрөө нь зай талбай ихтэй, уужим цэлгэр ажээ. 

Байшин нийтдээ найман унтлагын өрөөтэй.

Дээврийн өрөөг “Зуувин танхим”-тай зүйрлэж бас болно.

Хонгилын давхарт тохижуулсан угаалгын өрөөг гал тогоо болгож ашиглах боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.