З.Энхболдыг намын гишүүдээсээ уучлалт гуйхыг шаардлаа

0

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй Ардчилсан намын зарим гишүүд өнөөдөр намын даргаа эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга З.Энхболд өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо, намыг даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмж гэсэн утгатай уриалга хэлсэн нь шударга бус үйлдэл гэж тэд үзэж байна. Түүнчлэн тэд, Л.Гантөмөрийг нэр дэвшигчээс хас гэж З.Энхболд хэлсэн намын дүрмийг зөрчиж байна гэж үзжээ. Ардчилсан намын шинэ дүрмээр намын гишүүдийн бүртгэлийг нээлттэй болгоогүй,  даргад нэр дэвшигчид мэтгэлцээн явуулахыг хориглосон учраас удирдлагадаа шаардлага хүргүүлж буй аж. Тэдний шаардлагыг биелүүлж, дээрх асуудлыг авч хэлэлцэхгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэж мэдээлэл хийгчид мэдэгдлээ.

 

Эх сурвалж: www.News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.