Эрдэнэтийн сэтгүүлчид шинэ өглөөг хамтдаа угтлаа

2

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймгийн салбарынхан өнөө өглөө чууллаа. Үйлдвэр дагасан том хотын хэвлэл мэдээллийн салбарт өнгөлж яваа Эрдэнэт хотын 120 гаруй хүн ам болоод Монголын хэвлэлийн салбарт орон нутгаа таниулж байгаа тэд эдүгээ ам бүлээ нэмж хамгийн олон гишүүнтэй орон нутгийн ТББ болсон байна. Эдүгээ тэд ахмад уран бүтээлч зохиолч, сэтгүүлч, яруу найрагч гээд  дунд, залуу үе нийлсэн120 хүний бүрэлдэхүүнтэй 4 дэхь засаглалыг хөгжүүлэхээр эвлэлдэн нэгдэж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд шинээр сонгогдсон МСНЭ-ийн Орхон аймгийн салбрын тэргүүн Б.Мөнгөнтуяа болон  удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор өнөө цагийн сэтгүүлзүйд тулгамдаж байгаа асуудал ололт, амжилт сэтгүүлч зураглаачдын ур чадвар нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг нээлттэй ярилцлаа. Цаашид шинээр сэтгүүлзүйн салбарт хөл тавин орж ирж байгаа залуу сэтгүүлчдийг чадавхижуулах мэргэшүүлэх тал дээр анхааран ойрын хэдэн жилийн хугацаанд Орхон аймагтаа “Сэтгүүлчдийн хотхон” байгуулах зорилготой. Зорилго мэргэжил нэгт журмын нөхдүүд өнөөдрийн зохион байгуулсан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж уран бүтээлийн өндөр амжилт ган үзэгтнүүдээ хүсэн ерөөлөө. Маргааш харин хэвлэлийн салбарт арын албыг үүрэлцэн шидэт дурангаар ертөнцийг тольдогч зураглаачдын уулзалтыг өглөөний 8 цагт зохион байгуулна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 Олон сэтгэгдэлтэй

  1. Шуурхай мэдээлэл бэлтгэж, шударга ажиллаж байгаад баяр хүргэе!

  2. Шуурхай мэдээлэл бэлтгэж, шударга ажиллаж байгаад баяр хүргэе!

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.