Казахстан Улсын жүжигчин бидний сайн мэдэх “Рэкитер” кинонд Саяны дүрд тоглосон Саят Исембаев Монголд өнөөдөр өглөө иржээ.
Саят Исембаев: Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Монголчууд намайг зочломтгой зангаараа маш сайхан хүлээж авсан. Өглөө дөнгөж онгоцноос буусан болохоор ийм тийм гэж хэлэх зүйл одоохондоо алга. Монголчууд хүчирхэг хүмүүс. Гэхдээ Улаанбаатар хот бохир байна уу даа гэж харагдлаа. Залуус хотоо хүндлээд, цэвэр байлгах тал руу нь анхаараарай.
Энэ удаагийн айлчлалаараа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн өнөөдөр орой болох Монгол, Казахстаны хамтарсан соёлын өдөрлөгт оролцохоор төлөвлөж байна.
“Рикетир” киноны гуравдугаар ангийг хийнэ. Хийхдээ өмнөх ангиудаас нь хамаагүй илүү далайцтай уран бүтээл хийхийг зорих болно. Киноны зохиол аль хэдийн бэлэн болсон. Цаашдаа Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээлүүд гаргах болно.
Хамтарсан бүтээл болохоор Монгол, Казахстанд зураг авалт хийгдэнэ. Мөн ОХУ-д зураг авах төлөвлөгөөтэй байгаа.
eAuche Im thankful for the article post.Much thanks again. Will read on