Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелжээ

0

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл гарчээ.
Он гарсаар эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн, төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд 100-аас дээш хувиар биелсэн амжилттай байна. Хүдэр дэх металлын агуулга зэсээр болон молибденоор 100-111,1 хувиар, металл авалтыг зэсээр 105 хувь, молибденоор 143,2 хувиар тус тус давуулан биелүүлжээ.
Түүнчлэн баяжмал дахь металлын агуулга зэсээр 101,4 хувь, молибденоор 108 хувиар биелсэн бол ачигдсан зэсийн баяжмалын чанар 101,4 хувиар, ачигдсан зэсийн баяжмал дахь металл 106,4 хувиар биелсэн байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд оны эхний 20 хоногт амжилттай биелж байгаа нь үйлдвэрийн цех нэгж, нийт ажиллагсдын идэвх санаачилга  чухал үүрэг гүйцэтгэснийг Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлон мэдээлэв.
Оны эхнээс төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлэх нь хагас жил, улмаар бүтэн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэхэд эерэгээр нөлөөлөх юм. Үйлдвэрийн хэмжээнд цех нэгжүүдийн тоног төхөөрөмжид төлөвлөгөөт болон урсгал засвар үйлчилгээ хуваарийн дагуу хийгдэж, үйлдвэрлэлийн жигд, хэвийн үйл ажиллагааг бүрдүүлж байна.

Эх сурвалж: www.erdenettoday.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.