П.Бямбацэцэг: Иргэдийн дунд шүүх гэхээсээ илүүтэйгээр эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авах сонирхолтой болсон

0

Амьдрал баян учраас хүмүүний амьдралын цаг хугацаанд олон асуудал тулгарч тэр бүр шийдэгдэж чадахгүй явах тохиолдол элбэг.Сүүлийн үед улс нийгмийн хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор энэ төрлийн маргаан үл ойлголцол  элбэг гарах болсон байна.

2015 онд нийт 667 өргөдөл хүлээж авч үүнээс 118 өргөдлийг өргөдөл гаргагч буцаан авсан. 356 өргөдлийг  эвлэрүүлж, 159 өргөдөл амжилтгүйгээр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааанд ирүүлсэн 18 шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийж 7 өргөдлийг эвлэрүүлж, 7 өргөдөл амжилтгүйгээр дуусгавар болсон. 2016 онд шүүх 2092 өргөдөл хүлээн авсан байна. Эвлэрүүлэн зуучлалд 756 өргөдөл хүлээн авсан нь Шүүхийн иргэний хэргийн ачааллыг 36,1%-р  бууруулж ажилласан хэмээн Орхон аймгийн сум дундын 14-р дүгээр шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч П. Бямбацэцэг мэдээлж байна .

Сур: Эвлэрүүлэн зуучлагч гэдэг нь яг ямар утгатай үг юм бэ? Иргэд дунд энэ ойлголт сүүлийн үед орж ирээд байх шиг анзаарагддаг. Тодорхой мэдээлэл өгвөл?

Эвлэрүүлэн зуучлагч гэдэг нь АDR гэсэн үгнээс гаралтай. Үүнийг орчуулбал Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх гэсэн утгатай үг юм.

Монгол Улсад анх удаа эрх зүйн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль  2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан, 6 бүлэг 35 зүйлтэй.

Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хуулийн үйлчлэх хүрээ нь  Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ. Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан  үүсгэснээс  хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болдог..

Энэ хуулийн 3.1–д зааснаар харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг, эсхүл нийтийн ашиг сонирхолыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилт нь талуудын хооронд маргаан үүсэх болсон шалтгаан, түүнээс үүсэх үр дагаварын тухай субъектив үнэнийг илэрхийлэх, нийгмийн хувьд хүлээн авч болохуйц гэрээ хийхэд нь тэдэнд туслах явдал байдаг.

 Сур: Шүүхийн үйл ажиллагаанаас гадна  Эвлэрүүлэн зуучлагчид хандсаны ач холбогдол юу байдаг юм бэ?  Төлбөрийн хэмжээ өөр байдаг юмуу?

Эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоох, дахин алдаа, зөрчилтэй харилцаанд орохоос урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэмнэх, тухайн ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь мэргэшсэн, байнгын шинжтэй үйл ажиллагаа  өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч байнга тогтвортой явуулдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд  талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа  сунгаж болно.

Талууд харилцан ярилцаж хэн алиндаа ашигтай шийдэлд хүрэх тохиолдолд талуудын тохирлцооны агуулгыг талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч  захирамжаар баталгаажуулна.Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дурын үндсэн дээр биелүүлэхгүй бол шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлж болно.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа,  шүүхийн үйл ажиллагааг харьцуулбал

Эвлэрүүлэн зуучлал    Шүүх
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд

нотлох баримт шаарддаггүй

 

Шүүх нотлох баримт шаарддаг
 Улсын тэмдэгтийн хураамж 1.000.000

төгрөгнөөс дээш хэдэн төгрөг байсан ч

30.000 төгрөг 1.000.000 төгрөгнөөс доош

Шүүхийн адил хуульд зааснаар

нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцно

Улсын тэмдэгтийн хураамж үнэлж болохгүй охгүй тохиолдолд 70.200 төгрөг, бусад

тохиолдолд хуульд зааснаар нэхэмжлэлийн

үнийн дүнгээс тооцно

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд

албадлага хэрэглэж болохгүй

 

Хуулийн дагуу албадлага хэрэглэнэ
Харилцан яриан дээр асуудлыг шийддэг

ЭЗА-нд хууль хэрэглээ яригддаггүй

 

 

Шүүхээс хууль хэрэглэж шийдвэр гарна.

 

 

Сур: Манай аймагт хэзээнээс эхлэн хэрэгжив? иргэд энэ ойлголтыг хууль эрх зүйн мэдээллийг хангалттай авдаг болсон учраас шийдвэрлүүлэх өргөдөл ихэссэн гэж ойлгож болох уу?

Орхон аймагт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа  хэрэгжээд яг  3-н жил болж байна.

       2014 онд нийт 240 өргөдөл хүлээн авч 206 өргөдөл шийдвэрлэсэн. Үүнээс 145 өргөдлийг  амжилттай эвлэрүүлж, 61 өргөдөл амжилтгүйгээр дуусгавар болж байлаа.

       2015 онд нийт 667 өргөдөл хүлээж авсан байна. Үүнээс 118 өргөдлийг өргөдөл гаргагч буцаан авсан. 356 өргөдлийг  эвлэрүүлж, 159 өргөдөл амжилттүйгээр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Ажиллагаанд 34 өргөдөл байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааанд ирүүлсэн 18 шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийж 7 өргөдлийг эвлэрүүлж, 7 өргөдөл амжилтгүйгээр дуусгавар болсон.4 өргөдөл ажиллагаанд үлдсэн байна.

2016 онд нийт 756 өргөдөл хүлээн авч 582 өргөдлийг шийдвэрлэсэн. Үүнээс 408 өргөдлийг амжилттай эвлэрүүлж, 174 өргөдлийг амжилтгүйгээр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Ажиллагаанд 23 өргөдөл үлдсэн байгаа. Ер нь иргэдийн дунд шүүх гэхээсээ илүүтэйгээр  эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авах сонирхолтой болсон нь харагдаж байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.