Эрдэнэт үйлдвэрийн суурин утасны дугаарлалт өөрчлөгдлөө

0

Монгол улсын хэмжээнд суурин телефон холбооны  дугаарлалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  суурин телефон утасны дугаарлалт энэ сарын 23 ны өдрөөс эхлэн өөрчлөгдөв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ны  холбоо, харилцааны өртөг зардлыг бууруулах бодлогын хүрээнд  2017 оны 1-р сарын 16-ны өдрөөс Мобиком корпорацийн мобайл оффис үйлчилгээг нэвтрүүлж, уг үйлчилгээний дугааруудыг ашиглахаар боллоо. Компанийн үйлдвэрлэлийн онцлог, шаардлагын дагуу цех нэгж бүрт мобайл үйлчилгээний нэгдсэн дугаар, диспетчер, операторууд болон цех нэгжийн удирдлагуудад шууд дугаар олгосон байна. Шууд  дугаар бүхий телефон хэрэглэгчдийн орох, гарах яриа тухайн дугаараар хийгдэх юм байна.  Орох ярианд 7575 9999 дугаарыг, гарах ярианд цех нэгжид олгосон нэгдсэн дугаарыг ашиглана. Харин суурин телефон хэрэглэгчээс гарах ярианы хувьд үйлдвэрийн дотоод телефон сүлжээний хэрэглэгчид хоорондоо шууд дуудлага хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн дотоод суурин сүлжээнд хийгдэх  ярианд  дугаарын өөрчлөлт гарахгүй гэсэн үг юм.

Компанийн суурин телефон хэрэглэгч бусад үүрэн болон суурин операторт холбогдохдоо таны залгасан хэрэглэгчийн гар утсанд таны дотоод суурин телефоны дугаарын оронд компанийн нэгдсэн дугаар эсвэл цех нэгжийн оноосон шууд болон нэгдсэн дугаарлалт илэрнэ. Жишээ нь та Олон нийттэй харилцах албаны радиогийн 73447 дугаараас 99351111 хэрэглэгч рүү залгасан бол тухайн албаны нэгдсэн дугаар болох  757  73447 дугаараар дуудлага хийгдэнэ. Мөн гар утаснаас радиогийн 73447 утас руу залгахдаа үйлдвэрийн үндсэн дугаар болох 7575 9999 дугаарт холбогдон автомат хариулагчаас ирэх зааврын дагуу  73447 гэж  холбогдох бөгөөд уг хэрэглэгчийн аппарат дээр дуудсан хэрэглэгчийн дугаар илрэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.