Ардчилсан намын даргад С.Эрдэнэ ялалт байгуулжээ

0

АН-ын даргын сонгуулийн үр дүнгийн талаар намын удирдлагууд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан нар оролцож байна. АН-ын дарга З.Энхболд “АН-ын даргын сонгуулийн санал хураалтын дүнг нэгтгэлээ. Сонгуулийн үр дүнгийн талаар та бүхэнд мэдээлэл хийх гэж байна. АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан нар ирсэн байна. Үлдсэн гурав нь хараахан ирж амжаагүй байна хэмээлээ.АН-ын Сонгуулийн хорооны дарга н.Оюунбаатар “Намын даргын сонгуульд 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа. Шинэчилсэн бүртгэлээр 120 мянга гишүүнд саналын эрх нээгдсэн.  71.2 хувийн буюу 85930 гишүүний ирцтэй оролцлоо.АН-ын даргын сонгуулийн дүнг танилцуулъя. Сонгогчдын саналыг онооны системд хөрвүүлсэн. Улсын хэмжээнд нийт  8350 оноо авах байсан. Олон оноо авсан нь ялна. Сонгуулийн хорооны ажилтан, ажиглагч нарыг байлцуулж, тоолсноороо онцлогтой болсон.Аймаг орон нутгаас өглөөний 5 цаг хүртэл авч нэгтгэсэн. Төв аймаг, Сонгинохайрханы дүн өнөө өглөө ирсэн. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийлбэр оноогоор Н.Алтанхуяг 2033.08, Ж.Батзандан 1110.77  Л.Гантөмөр 1417.83 С.Эрдэнэ  2928.92  Д.Эрдэнэбат 857.22 тус тус авсан байна. Тийм учраас хамгийн өндөр оноо авсан С.Эрдэнийг ялагчаар тодруулж байна. АН-ын даргад С.Эрдэнэ ялагчаар тодорлоо гэдгийг зарлаж байна” хэмээлээ. АН-ын дарга З.Энхболд:

-Фракцууддаа дарлуулсан, олигархи компаниуддаа даруулсан байсныг нийт гишүүддээ шилжүүлж өглөө. Одоо АН-ын даргыг гишүүд нь шийддэг болсон. Хуучин системээр сонгогдсон сүүлийн намын дарга нь би байна. Өнөөдрөөс АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнэд баяр хүргэе. Бусад 4 нэр дэвшигч нарт баяр хүргэж байна. Намын даргын сонгуульд манай нам  1.2 тэрбум төгрөгөөр явууллаа хэмээлээ.

Эх сурвалж: www.shuud.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.