Багийн засаг дарга нарыг сонгох сонгуулийг зохион байгуулах чиглэл өглөө

0

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж тус хуралдаанаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны Ээлжит V хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр болсон байна.


1.Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай
2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын хэрэгжилтийн явц байдал, цаашид авах арга хэмжээний тухай
3. “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр батлах тухай
4. Хог хаягдлын үнэ, тарифыг шинэчлэн тогтоох тухай
5. Шилжих үлдэгдлийн зарим зардлыг батлах тухай
6. Бусад зэрэг асуудлыг оруулж хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Харин энэ удаагийн  Тэргүүлэгчдийн хуралдаанаар ирэх 2-3 саруудад Баян-өндөр Жаргалант сумдын багуудын засаг дарга нарыг сонгох сонгуулийг явуулах чиглэлийг баталлаа.

 Мөн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 19 хүний материалыг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд: Гавъяат эдийн засагч цолоор-1, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор-1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор-3, Цэргийн гавъяаны одонгоор-1, Хөдөлмөрийн хүндэт медалиар-11 хүнийг тус тус шагнахаар тодорхойлсныг дэмжиж, Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уламжлахаар тогтлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.