Нүүрс хийжүүлэх зууханд тохирсон илчлэг өндөртэй нүүрс нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөжээ

0

Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлгийн цехийн хий дамжуулдаг шугам бөглөрснөөс үйлдвэрийг зогсоож, шуурхай ажилласны дүнд нүүрс хийжүүлэх зуухыг ажиллуулж эхэллээ.

1-р сарын 20-ны өглөөнөөс эхлээд ган бөмбөлөг үйлдвэрлэлт эрс мууджээ. Иймээс үйлдвэрийн хэмжээнд шуурхай арга хэмжээ авч ган бөмбөлгийн цехийг зогсоосон юм. Үйлдвэрийн удирдлагууд шуурхай зөвөлгөөн зохион байгуулж гэмтлийг илрүүлэн 5 хоногийн дотор шуурхай засварын ажлын хэсэг байгуулан ажиллаж өнөөдөр өглөө 5-н цагт ган бөмбөлгийн цехийн зуухыг ажиллуулж эхэллээ. Шуурхай ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ЗМЗ, Ерөнхий механикийн хэлтэс, Хөгжлийн бодлогын газар, үйлдвэр, техникийн газрын мэргэжилтнүүд оролцож гэмтэл гарсан газрыг тодорхойлж тасралтгүй 24 цагаар ажиллажээ. Гарсан гэмтэл нь нүүрстэй шууд холбоотой байсан ба хий дамжуулах шугам хоолойн бөглөрөлтөөс болжээ. Ган бөмбөлгийн цехийн нүүрс хийжүүлэх зууханд илчлэг өндөртэй, 6000-аас дээш илчлэгтэй нүүрс шаардлагатай. Шатаах зуухнаас цех хүртэл 100 гаруй метрийн 800-ийн шугамаар хий дамжуулдаг байна. Үүний 20-иод метр нь бөглөрсөнд 6-н зүсэлт хийж гэмтлийг илрүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.