НӨАТ-ын буцаан олголт дансанд орж эхэллээ

0

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт дансанд орж эхэллээ.

Эхний ээлжинд хувийн мэдээллээ бүртгүүлсэн иргэдэд энэ сард буюу Цагаан сараас өмнө олгож эхэлнэ хэмээн Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг хэлж байсан юм.

Та ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистерийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой. Гэтэл зарим иргэн регистерийн дугаараа буруу бичиж, дансны дугаарын оронд картын дугаарыг бичсэн байна. Иймд дансны дугаар болон регистерийн дугаараа сайтар шалган мэдээллээ үнэн зөв оруулаарай.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.