Цэцэрлэгүүдийн туслах багш, эмч нарын үзүүлэх ажил амжилттай боллоо

0

Сургуулийн өмнөх боловсролыг олгодог багш сурган хүмүүжүүлэгчид тэр дундаа туслах багш нарын арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үзүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүдийн туслах багш, эмч нарын дунд үзүүлэх сургалт өчигдөр боллоо. Үзүүлэх сургалтаар цэцэрлэгүүдийн туслах багш, эмч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жүжигчилсэн тоглолтоор үзүүлэх ажлаа  бэлтгэж толилууллаа. “Зөв дадал сайн хүүхэд” сэдвээр зохион байгуулсан үзүүлэх үйл ажиллагааг орхон аймгийн 8-р цэцэрлэгээс санаачилжээ.

Манай аймгийн цэцэрлэгүүдээс 86 туслах багш, эмч нар үзүүлэх ажлын үйл ажиллагаанд оролцжээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд туслах багш, эмч нарын оролцоо чухал. Иймээс хүүхдүүдэд зөв дадал эзэмшүүлэх арга барилыг бусад туслах багш болон эмч нартай хуваалцсан, харилцан туршлага судлах боломжтой үйл ажиллагаа болсонг зохион байгуулагчид ярьж байна. Энэ үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан 8-р цэцэрлэгийн хамт олон энэ хичээлийн жилд эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3-р зэргийн болзлыг хангажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.