Монголын урлагийн үнэт үзвэрүүдийг нүүдлийн үзэсгэлэнгээр толилуулна

0

 

Орхон  аймгийн  ИТХ-аас  сар болгоныг  өөр өөрийн онцлогтой сар  болгон зарлаж байгаа. Энэ 2-р сарыг “Төрөлх Орхон аймаг түүх соёлт бидний бахархал”  сэдэвт  сарын аяны хүрээнд  нийгмийн салбрыг  чиглэсэн  үйл ажиллагааг түлхүү зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ . Өнөөдөр энэ тухайгаа сэтгүүлчдэд Хэвлэлийн бага хурлаар дамжуулан Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Д.Отгонбаатар ,  Зураач, Урчуудын холбооны  Орхон аймаг дахь салбрын тэргүүн Д.Батбилэг нар мэдээлэл хийлээ.  Боловсрол соёлын газраас Ерөнхий боловсролын  дунд сургуулийн 5-9 ангийн сурагчдад   Орхон аймгийн музейг үнэ төлбөргүй үзүүлэх  арга хэмжээг зохион байгуулахаас гадна сар шинийн баяр болж байгаатай  холбоотойгоор нийт багуудад монгол ёс заншлыг дээдлэн бэлэгдсэн соёлын үйл ажиллагааг түлхүү зохион байгуулах юм байна.  Мөн Зураач урчуудын холбооноос  Монголын соёлын үнэт өв болох  сонгодог бүтээлийн  ноён оргил  Төрийн хошой шагналт О. Цэвэгжавын “Азарганы ноцолдоон “, Г.Одонгийн “  Ажлын дараа” , Ү. Ядамсүрэнгийн “ Өвгөн хуурч” зэрэг урлагийн хосгүй үнэт зүйл,  категорит орчихсон  дурслэх урлагийн бүтээлүүдийг энэ сарын аяны хүрээнд  Эрдэнэтчүүддээ үнэ  төлбөргүйгээр үзүүлэхээр болжээ. Аймгийн ИТХ-ын даргын дэмжлэгтэйгээр 6 сая төгрөгөөр  уг бүтээлүүдийг авчирч байгаа юм байна. Монголын түүхэн дэхь ноён оргил Дэлхийд цорын ганц бүтээлүүдийг өөрийн жинхэнэ  төрх эхээр нь үзэх ховор  боломжийг олгохоор  Улаанбаатар хот руу нэгдсэн харуул хамгаалалтын өндөр зэрэглэл бүхий ажлын хэсэг явж авчиран Эрдэнэтчүүдэд 02-р сарын 15-25 ны өдрүүдэд толилуулахаар болсон тухайгаа  мэдээллээ.

Төрийн хошой шагналт зураач О. Цэвэгжав “Азарганы ноцолдоон”

  Ү.Ядамсүрэн ” Өвгөн хуурч”

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.