НӨАТ-ын буцаалт ба үнийн хөөрөгдөл

0

Ойрын өдрүүдэд “Петровис”, “Шунхлай”-н шатахуун түгээгүүрүүд АИ92- 1,625 төгрөг хүрч литр тутамдаа 100 төгрөгөөр орон нутагт шатахуун  нэмэгджээ. Хэдийгээр Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан ч түлш шатахууны үнийг дуун дээр нэмж орхилоо. Үүнтэй зэрэгцээд бараа бүтээгдэхүүнйи үнэ ч өссөн дүнтэй харагдаж эхэллээ.

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс  50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон байна. Ганцхан жишээ дурьдахад нэгэн тавилгын дэлгүүрээс НӨАТ-ын буцаалт олгохоос өмнө 1 206 000 төгрөгөөр авах байсан тавилга НӨАТ-ын буцаалт өгсөнөөс хойш 1 326 600 болж өссөн байна. Орон нутагт ч үнийн хөөрөгдөл энэ мэтчилэнгээр илт  нэмэгдэж эхэлсэнд  иргэд бухимдалтай хандаж эхэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.