Эрдэнэт үйлдвэрийн 100 манлайлагчдын 2-р чуулган өнөөдөр боллоо

0

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн бүтээлч хамт олон 2005 оноос эхлэн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд бүтээмжийн хөдөлгөөнийг идэвхитэй өрнүүлэн олон шинэ санал, санаачлага гарган түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж эдийн засагт хэмнэлттэй ажиллаж байна. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ санал санаачилга гарган манлайлан оролцдог ажилчдынхаа дунд Манлайлагчдын анхны чуулга уулзалтыг хийж байсан юм. Өнөөдөр болсон чуулгаар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас 2016 онд шинэ санал санаачлага гарган түүнийгээ нэвтрүүлэн амжилттай ажилласан 100 манлайлагчийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, цех нэгжийн ажилтнууд оролцлоо. Энэ үеэр чуулганд оролцогчдоос 67 санал гаргаж, түүнийгээ минутын дотор танилцуулж хамт олноороо дүгнэж эхний 20-н ажилчдын саналыг дараагийн шатанд оролцуулахаар боллоо. Эдгээрээс 10-н саналыг шалгаруулж төсөл болгон хэлэлцүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.