Шинээр баригдсан орон сууцнуудад хяналт шалгалт хэрэгтэй байна

8

Орхон аймгийн хэмжээгээр сүүлийн 4 жил гаруй хугацаанд нийт 15 хорооллын 1063 айлын орон сууц шинээр ашиглалтанд орсон бол ийм тооны айл өрх шинэ орон сууцанд амьдрах болжээ.  Хэдийгээр шинэ орон сууц баригдан  хотын өнгө үзэмжийг нэмэх болсон нь сайшаалтай ч  чанарын хувьд  тараа таниулж эхэлсэн байна.Зарим нэгэн нэр бүхий хорооллуудын айл хоорондын хана хэтэрхий нимгэн, хажуу айлын хүний утасны дуудлага дэргэд юм шиг сонсогддог , тэр бүрчлэн бохирын үнэр үнэртэж тав тух алдагдуулдаг гээд олон мэдээллийг иргэд өгч байна. Тухайлбал:Дэнж багт хамгийн сүүлд  баригдан нээлтээ хийсэн Баян-Өндөр хороолол  орон сууцны байр энэ өвөл  хүйтэн өвөлжиж , оршин суугчид нь  зутруу  байгаа тухайгаа ярьж эхэлсэн байна.Өнөөдрийн байдлаар өндөр өртөг бүхий  байрнууд  нь чанарын  хувьд  харьцангуй сайн  баригдаж байгаа хэдий ч  дундаж орлоготой иргэдийн  урьдчилгаа төлбөр, банкны зээлийн шаардлагад нийцсэн арай хямд зарим барилгууд эхнээсээ хэл ам таталж эхэлсэн нь энэ салбарт нэгдсэн хяналт шалгалт оруулж мэдээллүүдийг нэгтгэх шаардлага гарсныг харуулж байна. Тэрчлэн  шинээр баригдаад 3-4 жил болсон чанаргүй баригдсан гэсэн тодотголтой зарим орон сууц одоо болтол  улсын буртгэлд бүртгэгдээгүй, нэгдсэн мэдээллийн санд ороогүй хүртэл зөрчлүүд их байгаа тухай мэдээлэл байгаа юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.