Утааг бууруулахад иргэдийн оролцоо нэн чухал

0

“Эрдэнэт хотын утааг бууруулахад иргэн бидний оролцоо” сэдэвт үзэсгэлэнг Аймгийн ЗДТГ-аас Уурхайчин соёлын ордоноо зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын байдалтай жишихэд харьцангуй утаа бага байгаа ч гэр хорооллын айл өрхүүд нүүрс ихээр түлэх болсонтой холбоотойгоор агаарын бохирдол бага зэрэг нэмэгдэж байгаа гэсэн дүн мэдээ байгаа юм. Улаанбаатар, Эрдэнэт нийлсэн 20-иод ААН үзэсгэлэнд оролцож байна. Өмнө нь утааг бууруулахын тулд зориулан түлш бага хэрэглэгддэг зуухаар хангаж байсан боловч төдийлэн үр дүнд хүрээгүй гэж албаныхан дүгнэж байгаа юм байна. Өнөөдрийн хувьд сайжруулсан зуух, түлш нүүрсний асуудал яригдахгүйгээр орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий агаарын бохирдол бууруулах шинэ шийдлүүд яригдаж байгаагаараа ихээхэн онцлогтой  болж байна гэж АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.