Монголын түүхэн дэхь Алдарт уран зургууд Эрдэнэтэд ирлээ

6

Орхон аймгийн ИТХ-аас сар болгоныг өөр өөрийн онцлогтой сар болгон зарлаж байгаа. Энэ 2-р сарыг “Төрөлх Орхон аймаг-түүх соёл бидний бахархал” сэдэвт сарын аян болгон зарлаж тус ажлын хүрээнд нийгмийн салбрыг чиглэсэн үйл ажиллагааг түлхүү зохион байгуулах төлөвлөгөө гаргасаны дагуу үр дүнтэй олон ажлууд зохион байгуулагдсаар байна. Орхон аймаг буюу Эрдэнэт хотноо өнөөдөр Монголын түүхэн дэхь алдарт уран зургуудыг Улаанбаатар хотоос авчирч нийт Эрдэнэтчүүддээ Уурхайчин соёлын ордоны Эрдэнэт Арт галарейгаар дамжуулан үнэ төлбөргүй толилдуулж эхэлж байна. Уг үйл ажиллагааны нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, АИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат тэргүүтэй АИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид оролцон үзэсгэлэнг албан ёсоор нээлээ. Монголын соёлын үнэт өв болох сонгодог бүтээлийн  ноён оргил Төрийн хошой шагналт О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон“ Г.Одонгийн “Ажлын дараа” Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зэрэг урлагийн хосгүй үнэт зүйл, категорит орчихсон дурслэх урлагийн бүтээлүүдийг толиллуулж байгаа юм. Эрдэнэтчүүд бидэнд 02-р сарын 15-25 ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр оюуны таашаал эдлэн сонгодог бүтээлүүдийг эх хувиар нь харах, үзэх боломжийг ийнхүү Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвийн дэмжлэг санаачлагаар эхлүүлж байгаад  нээлтэнд оролцогчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа.

 

 




 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 Олон сэтгэгдэлтэй

  1. cheap viagra generic canada
    <a href="[Link deleted]prescription viagra
    viagra buy bangalore
    <a href=[Link deleted]without prescription
    order viagra from canada online

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.