Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилсан сайн үйлсийн аян Монгол үндэсний Сар шинийн баярын өмнө улам бүр өргөжиж байна.
Өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар Орхон аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албанд олон жил ажилласан зарим ажиллагсад, ахмад настнуудынхаа гэрт зочилж, амьдрал ахуйтай нь танилцлаа.
Тухайлбал, О.Энхтуяа ЗДТГ-ын үйлчилгээний албанд тасралтгүй 22 жил ажиллаад гавъяаныхаа амралтад гарсан байна. Нас өндөр болсны улмаас нүдний хараа нь муудсан О.Энхтуяа гуай одоо хүүгийнхээ хамт хоёул тэтгэвэрийнхээ мөнгөөр амьдардаг. Сар шинийн өмнөхөн Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар сар шинээр хэрэглэх зүйлсийг нь бэлэглэж, түлээ буулгаж өгөхөөр шийдвэрлэв.