70 ГАРУЙ ХҮН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

0

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр болон Эх орончдын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 70 гаруй хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 7, Алтан гадас одонгоор 36, Цэргийн гавьяаны одонгоор хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалиар 28 хүн тус тус энгэрээ мялаалаа. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын шагналыг 30 гаруй хүн хүртсэн бол АИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр хурлын байгууллагын дээд шагнал “Цагаан арслан” цомыг “Орхон тариа”, “Тэнгэр хишиг”, “Авто мастер” ХХК-ийн хамт олонд олголоо. Мөн Орхон аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын жуух бичгээр 60 хүнийг шагналаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.