Ирэх сараас эхлэн хадгаламжийн хүүгээс татвар авч эхэлнэ

7

Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргахын тулд ОУВС-тай хэлэлцээр хийж /02.19/ улмаар ОУВС Монгол Улсыг “Extended facility fund”  хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон билээ.Ингэснээр манай улс энэхүү хөтөлбөрт  6 дахь удаагаа хамрагдаж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд  эдийн засагт олон өөрчлөлт орохоор болсон. Тухайлбал, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох үүднээс  тодорхой долоон төрлийн татвар  нэмэхээр байгаа. “Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй” гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж буй.

Тодруулбал, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ  хэрэгжих хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж байсан ч  хадгаламжийн хүүгээс татвар авахыг 2017 оны дөрөвдүгээр сарын нэгэн болгож урагшуулах шийдвэр гаргажээ.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 440 сая ам.долларыг Монголбанкны валютын нөөцөд авах, үлдсэн мөнгийг 2017-2018 онд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 Олон сэтгэгдэлтэй

  1. how to order a viagra
    <a href="[Link deleted]without prescription
    buy viagra sweden
    <a href=[Link deleted]prescription viagra
    buy viagra online – http //buyviagraonlinehere.com

  2. buy generic viagra cialis
    <a href="[Link deleted]cialis online uk
    can i buy cialis in usa
    <a href=[Link deleted]super active for sale
    best place to buy cialis on line

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.