Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг суудлаас нь огцрууллаа

15

Дөнгөж сая Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх санал нэгтэйгээр ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь зайлуулах шийдвэр гаргалаа.

Тус улсын түүхэнд хоёр дахь удаагаа болсон ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулах шүүх хурлаас Пак Гын Хэг огцруулах хангалттай шалтгаан байна гэж дүгнэжээ.

Ингэснээр Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа суудлаасаа зайлуулагдсан ерөнхийлөгч болж байна.

Одоо Өмнөд Солонгос улсад 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулах ёстой. Сонгууль явуулах боломжит өдөр нь хуулийн дагуу тавдугаар сарын 9 болж байгаа юм.

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ нь найз Чой Сүүн Силтэй холбоотой төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан зэрэг нийт 13 хэрэгт буруутгагджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард түүнтэй холбоотой дуулиан дэгдэж, арванхоёрдугаар сарын 9-нд парламент огцруулах шийдвэр гаргаж байв.

Парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хянан хэлэлцээд ийнхүү баталж байна.

Эх сурвалж: Korea Herald

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 Олон сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.