BBC-г сандаргасан хүүхдүүдийн эмээ энэ явдалд өөрийгөө буруутгажээ

0

Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг Америк профессор Роберт Кэллигийн гэрээс хийсэн видео ярилцлага өнөөдөр интернэт ертөнцийн хамгийн их сонирхол татсан сэдэв болоод байна.

Кэлли нь Бусаны Үндэсний Их сургуульд Улс төр судлалын чиглэлээр хичээл заадаг, Солонгосын улс төрийг судалдаг хүн юм байна. Энэ утгаараа тэр өчигдөр BBC сувагтай Skype сүлжээгээр холбогдож ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дараах Өмнөд Солонгосын улс төрийн амьдралын талаар байр сууриа хуваалцаж байсан юм.

Энэ үеэр түүний дөрвөн настай охин Мэрион, араас нь есөн сартай дүү Жэймс нь аавынхаа ажлын өрөөнд орж ирэн багагүй сандаргасан билээ.

Үнэндээ профессорын ээж Эллен, аав Жозеф нар АНУ-ын Охайод амьдардаг бөгөөд өөрийн ач нартайгаа BBC-ийн дамжуулалт болсон өрөөний компьютер дээрээс байнга холбогдож ярилцдаг байсан гэнэ.

Тиймээс компьютер дээр хүнтэй ярилцаж суугаа аавыгаа харсан хүүхдүүд өвөө эмээ нь ярьж байна гэж бодоод ийнхүү өрөөнд орж ирсэн бололтой.

Эллен гуай энэ тухай “Компьютерээс гарах дуу чимээг сонссон хүүхдүүд биднийг байна гэж бодсоноос гарцаагүй” гэж хэвлэлд ярьжээ.

Хүүхдүүдийг өрөөнөөс хүчлэн гаргасан эмэгтэй нь профессор Кэллигийн эхнэр Ким Жун А юм байна.

Энэ явдлын дараа BBC-ийн төлөөлөгч “Бид профессор Кэллигийн ур чадварт үнэхээр талархаж байна. Тэр шууд дамжуулалтыг маань хүүхдийн тоглоом болголгүй өнгөрөөж чадсан” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: Mirror.co.UK

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.