Хаваржилт хүндэрч байгаа суманд өвс тэжээл өгөхийг үүрэгдлээ

1

Өнөөдөр аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн болж нутгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж цаг үеийн ажлуудын мэдээллээ солилцлоо. Аймаг орон нутгийн хэмжээнд  ноцтой анхаарал татах асуудал харьцангуй бага, цаг агаар урин дулаан болсонтой холбоотойгооор шар усны үер бууж болзошгүйтэй холбогдуулан гэр хороолол болоод үер усны суваг даланг цэвэрлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлэн ажилгүй байгаа 80 иргэнийг татан оролцуулж цалинжуулж ажиллуулж эхэллээ.
Энэ долоо хоногуудын хувьд нийтийн тээврийн үйлчилгээ Говил багт доголдож байгаа асуудал, үер усны байдал цас их хайлж байгаа учраас зарим зам талбайг сайжруулах, нийтийн тээврийн маршрут өөрчлөх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Гадаад харилцааг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор “Бизнес форум –Эрдэнэт” чуулгыг 2017 оны 3-р сарын 15-наас зохион байгуулахаар болжээ. Уг бизнес чуулганд найрамдлын харилцаатай шип хотуудын төлөөлөгч бизнесийнхэн ирэх юм байна. Жаргалант сумын хувьд хаваржилт хүндэрч, төлийн бэлтгэл ажлыг хангах ажилд анхаарал тавин ажиллаж байгаа агаад аймгийн хэмжээнд 2400 гаруй боодол өвс үлдээд байгаа юм байна Жаргалант сумын хувьд 36 айл өрх өвс тэжээлгүй болсон гэдгээ илэрхийлж байгаа. Малын төл шинээр 521,мэндэлж  одоогоор 476 төл бойжин, 1269 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Өнгөрсөн 7 хоногт 34 толгой мал хорогдсон гэнэ. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн нөөцөнд байгаа үлдэгдэл боодол өвсийг Жаргалант  сум руу өгөх үүрэг өглөө. Аймгийн Онцгой комиссын дарга МУЗН-д хүсэлт өгсөний дагуу хаваржилт хүндэрч байгаа 70 айл өрхөд  мөнгөн тусламж өгөхөөр болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.