ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ” ЭРДЭНЭТ ХОТНОО ЯВАГДАЖ БАЙНА

0

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж буй “Олон улсын бизнес форум” Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна. Тус форумд оролцож байгаа гадаадын зочид төлөөлөгчдөөс дурдах юм бол Канад улсын ЭСЯ-ны зөвлөх Даглас Динг Ман, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев.Р.Р, ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын захиргааны Тээвэр, үйлдвэр үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Юрий Захаровыч Ткачёв, БНХАУ-ын Манжуур хотын захиргааны Худалдааны хэлтсийн орлогч дарга Жао Дан, Эрээн хотын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Шилийнбаатар, Ордос хотын худалдаа аж үйлдвэрийн холбооны орлогч дарга Рен Ли На тэргүүтэй гадаадын 70 гаруй зочид хүрэлцэн ирж оролцож байна. Бизнес форумыг нээж Орхон аймгийн Засаг Дарга Дамбын Батлут үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Хэдийгээр улс эх орны хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч Орхон аймагт “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн үйл ажиллагааг эхлүүлэн үйлдвэржилтийн бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн сацуу өрхийн үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэлд тусган ажиллаж байна.
Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг аймаг бүс нутгийн хэмжээнд татах, харилцан ашигтай, уялдаа холбоо бүхий бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү форумаас гарсан санал санаачилга чухал үүрэгтэй юм” хэмээн онцоллоо. Ийнхүү хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын зочид нээлтийн үг хэлж, хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлж форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.