Төрийн өндөр албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

0

Төрийн өндөр албан тушаалтан хөдөө, орон нутагт ажиллахад тухайн орон нутгийн удирдлагууд хамаг байдгаараа угтан авдаг. Хадаг яндар, сүү цагаан идээгээр үл тогтоно. Бүр урлагийн тоглолт хүртэл хийдэг жишиг тогтоод удаж байна. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар үүнтэй холбоотой нэгэн шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.